sarnai Tsetseg
@davinko
5
friends
Үйлийн үр эзэндээ л ирж шингэдэг жамтай Үнэний мөр үйлдсэнээ дагаад тодордог замтай Үхлийн цаг төөргөө нэхээд ирдэг жимтэй Үүрдийн жаргал сэтгэлд бүдрээд холддог зантай! Үгийн хүч хэлсэн амандаа хурладаг номтой Үнэн хүч итгэгч зүрхэндээ бүрэлддэг учиртай Үйлсийн сайхан хайр түгээхэд оршдог үнэнтэй Үдлэх амьдрал буян хураахад оршдог хуультай! Үр хүүхэд эцэг эхээ дагаад хүмүүждэг жаягтай Үржил шим хөдөлмөрөө дагаад ирдэг хувьтай Үжирхэл мөхөл шуналыг дагаад биеждэг чадалтай Үелзэх сэтгэл хүслийг дагаад хувирдаг чанартай...